Хууль зүй сайд Б.Энхбаяр сошиал контентын захиалгын хэрэгт мэдээлэл өгөхөөр болжээ
2025-11-12 11:001min

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сошиал контентын захиалгын хэрэг шалгагдаж байгааг мэдээлж, 11 дүгээр сарын 9-нд дэлгэрэнгүй тайлбар хийхээр товлосон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр томилогдсоны дараа улс төрийн мэдэгдэл хийхээ мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн Баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Хэро” нэртэй Б.Баатар гэх хүн иргэн Э, Г нарт захиалга өгч, Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн хэрэг шалгагдаж байгааг мэдээлжээ. Иргэн Г гадагшаа зугтсан бол иргэн Э цагдан хоригдсон байна. Б.Энхбаяр сайд энэ талаар 11 дүгээр сарын 9-ний даваа гарагт хэвлэлийн хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр товлогдсон байна.
