2025-2026 оны хичээлийн шинэ жилд 1,2 сая суралцагч хамрагдана

Боловсролын яамны мэдээлснээр, 2025-2026 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2458 боловсролын сургалтын байгууллагад 1 283 986 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс:
Дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 156 790 оюутан, үүнээс 1 дүгээр курсэд 36 196 оюутан
Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 44 305 оюутан, үүнээс 24 080 оюутан шинээр элсэн сурах төлөвтэй байна.
2025-2026 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2458 боловсролын сургалтын байгууллагад 1 283 986 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс:
Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 256 031 хүүхэд
Ерөнхий боловсролын сургуульд 826 860 сурагч, үүнээс 1 дүгээр ангид 78 166 хүүхэд элсэн сурах төлөвтэй байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.