Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариу өнөөдөр гарна
2025-08-22 10:54

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл “E-MONGOLIA” платформоор хүлээн авсан.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн өнөөдөр /2025.08.22/ 10:00 цагаас нээгдэнэ. Таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэх бөгөөд E-Mongolia системд нэвтэрч үр дүнгээ шалгах боломжтой. Хүсэлт илгээсэн эцэг эхчүүд хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулах аж.