СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын усны түвшин нэмэгдэхийг анхааруулж байна

2025-08-22 11:43
68a04f86c5ac9

Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр /2025.08.22/ түр зуурын бороо орох тул Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээрх гол мөрний эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер, усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ