Энэ хичээлийн жилээс эхлэн багш нар хиймэл оюуны хичээл заана

Хиймэл оюуны үндэсний хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн 500 багш наймдугаар сарын 22-23-нд чуулах гэж байна. Тэд гурван сарын хугацаанд цахимаар хиймэл оюуны бүтээлч, үр дүнтэй ашиглах арга барилд суралцсан бол энэ Баасан, Бямба гаригт танхимын сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх стратеги, хичээлээ илүү сонирхолтой, сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх арга замаа хуваалцах юм.
Ийнхүү тэд энэ хичээлийн жилээс эхлэн өөрсдийн ажиллаж буй сургуульдаа хиймэл оюуны хичээлийг орно.
Хиймэл оюуны үндэсний аяныг “AI Academy Asia”-с санаачилж, НҮБ-ын Хүүхдийн сан болон М банкны дэмжлэгтэйгээр улс орон даяар хэрэгжүүлж байгаа юм.
“AI Academy Asia”-г үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ:
-Дөрвөн сарын өмнө бид хиймэл оюуны аяллаа албан ёсоор эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийт 450 багш, 50 инженер бэлтгэсэн. Дэлхий даяр хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа. Нийтийн боловсролын хувьд Хятад улс нэгдүгээр ангиас, Сингапур улс хоёрдугаар ангиас эхэлж хиймэл оюун ухааны хичээл ордог.
Монгол Улсын хувьд хараахан ийм боломж байхгүй. Бид хөтөлбөрөө Кембрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн.
Сүүлийн дөрвөн сар хагасын хугацаанд багш нар маань цахимаар болон биеэр сургалтад хамрагдсан. Багш нар маань хичээл зүтгэлтэй, тууштай хамрагдсанд баяртай байна. Өнөөдрийн байдлаар бүх багш нар маань шалтгалаа өгөөд төгссөн. Бүгдэд нь баяр хүргэе.