2025-07-02 12:221min00

О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхамд гавьяат тамирчин цол хүртээв

gogo1

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчид (О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам)-д Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болсон.

Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэнд хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Найрамдал одон гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд шагналыг гардуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Та бүхэн эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөр түвшинд хүрлээ. Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчид, багш дасгуулагч та бүхэнд Монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан, Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Нийслэлийн ЗДТГ, хамтран ажилласан хувь хүмүүс, байгууллагуудад гүн талархал илэрххийлж байна. Сүүлийн жилүүдэд манай сагсан бөмбөгийн холбоо эв эетэй байж өндөр ажилт үзүүлж байгаад төрийн тэргүүний хувьд маш их баяртай, бахдалтай байна.

Хаана эв нэгдэл байна. Тэнд хүч чадал оршдог. Эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулан, багийн спортын дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль үзүүлж, бахдам сайхан амжилт гаргалаа. Багийн арын албаныхан, Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, аав ээжид нь баяр хүргэе. Олимпоос медаль авах болтугай, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе. Монгол эмэгтэйчүүд ямар хичээл зүтгэлтэй байдгийг та бүхэн харуулж, хүүхэд залууст зөв үлгэр дуурайл үзүүлэн тул Монголын төр та бүхний хөдөлмөрийг өнөөдөр үнэлж байна. Монгол Улс мөнх тэнгэрийн дор мандан бадраг гэв.