Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Прокурорууд жил бүр Эрхүү хотод мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдана – updown.mn

Прокурорууд жил бүр Эрхүү хотод мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдана

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн урилгаар энэ сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийгээд иржээ.

Айлчлалын хүрээнд “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын 2020-2021 оны хамтын ажиллагааны хөтөлбөр”-т хоёр улсын Ерөнхий прокурорууд гарын үсэг зурж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллахаар болсон байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы ОХУ-ын прокурорын байгууллагатай цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тавьсан тодорхой саналуудыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка найрсгаар хүлээн авч, Монгол Улсын прокуроруудыг ОХУ-ын Эрхүү хотод жил бүр мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулж байхаар мөн тохиролцжээ.

Хоёр улсын прокурорын газруудын хоорондын ажил хэргийн албан ёсны уулзалтуудыг тогтмол хийж байхаар болсоны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкаг Монгол Улсад урьсан урилгыг тэрээр талархан хүлээн авсан байна.

 

 

5 thoughts on “Прокурорууд жил бүр Эрхүү хотод мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдана

  1. Малчин 2019-07-25 12:40 at 12:40

    Улсын Ерөнхий Прокурорын Ёс зүйн хороонд Увс аймгийн ПГ-ын ажлыг үзэж шалгахгүй бол ард түмэн шаардлага хүргүүлэх дээрээ тулж байгаа шүү. Хил дээр гарсан хэрэгийг тагнуулын байгууллага шалгадаг байх тэгэхэд цагдаагийн байгууллага руу прокуророос нь шилжүүлээд зөрчлийн бүртгэлд аваад шалга гэж үүрэгийг цагдаад өгдөг болсон байна. Увсад хилийн малын хулгайг илрүүлээд тагнуул нь шалгахаар тогтоогдсонгүй гээд 2018, 2019 онд гарсан олон тооны богийн хэргийг прокурур нь хаасан байна. Хилийн малын хулгайн талаар тагнуулаас нь шалгая гэхээр прокурор хулгайд хардсан хүмүүсийг шалгуулахгүй байгаа дуулдах юм.

    Хариулах
  2. ИРГЭН 2019-07-25 13:37 at 13:37

    ЧААВААС ДАА.МОСКВАД ДЭЭШЛҮҮЛБЭЛ АРАЙ ИЛҮҮ ҮР ДҮНД ХҮРЭХ БАЙСАН ЮМ ДАА.ЖААХАН ХОЛ ХАРЖ ТОМООР СЭТГЭ.

    Хариулах
    1. Я 2019-07-25 13:55 at 13:55

      Чи өөрөө томоор сэтгэх хүн биш бнадаа.худлаа бөгс ухагч

      Хариулах
  3. Зочин 2019-07-25 13:38 at 13:38

    Ашгүйдээ нэг боловсроод авбал ажиллахад юунд торховдээ. Дэмжиж байна өөр улс орны туршлага бас хэрэгтэй.

    Хариулах
  4. Нэргүй 2019-07-25 13:53 at 13:53

    Дэмжиж бна.Ажлын амжилт хүсэе

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн