Манай улс өнгөрсөн онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт долоон тэрбум ам.доллар, импорт 5.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний импорт гэхэд 436.7 сая ам.доллар болсон аж. Монголчууд бид хүнсний хэрэгцээнийхээ багагүй хэсгийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг. Эрүүл мэндэд чухал нөлөөтэй зүйлсийн тэргүүнд эрүүл, чанартай, шинэ хүнсний бүтээгдэхүүн бичигддэг ч бид импортолж буй хүнснийхээ хэмжээг жилээс жилд нэмсээр буй.
Монгол Улсын хүн амын Дотоодын үйлдвэрлэл
хүнсний хэрэгцээ (мян.тн)
(мян.тн)
Мах махан бүтээгдэхүүн 302.7 307.4
Гурил 153.6 152.5
Гурилан бүтээгдэхүүн 55.3 36.6
Төмс 123.8 124.0
Сүү 291.0 291.0
Сүүн бүтээгдэхүүн 78.4 70.5
Хүнсний ногоо 124.3 70.8
Жимс жимсгэнэ 17.2 1.2
Өндөг 8.1 4.1
Хүнсний тос 21.9 1.6
Хүнсний бүтээгдэхүүний импортыг цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, хуурай сүү тэргүүлдэг. Өнгөрсөн онд л гэхэд импортын элсэн чихэрт 25.1, цагаан будаанд 20.6, ургамлын тосонд 21.7, хуурай сүүнд 11.5 сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээлэл байдаг. Тэгвэл Монгол Улс 21 сая ам.долларын 11.6 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн импортлосон бол 16.3 мянган тонныг экспортолсон.
1 comment
erönhiidöö dotoodiin kompani aj ahuinuudaa demjeed ögvöl 8n neriin baraagaa öörsödöö hangah bolomj bndaa..