Олон Улсын Валютын Сангаас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаархи ээлжит тоймоо танилцууллаа. Тайланд 2019 оны сүүлийн хагаст газрын тосны үнэ өсөх хандлагатай гэжээ. Өөрөөр хэлбэл нефтийн үнэ 6.4 ам.доллараар өсөж баррель тутамдаа 65.52 долларт хүрэх юм. Харин 2020 онд үнэ эргэн буурч, баррель нь 63.88 доллар болно гэж төсөөлж байна.
2018 онд нэг баррелийн дундаж үнэ 68.33 доллар байв. Валютын сан өнгөрсөн дөрөвдүгээр сарын тоймдоо 2019 он болон ирэх жилийн хувьд газрын тосны дундаж үнэ баррель нь 59.16- 59.02 доллар хүртэл бага зэрэг өснө гэж таамаглаж байлаа.
Түүнчлэн өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өссөн бол энэ онд өсөлт 3.2 хувьд хүрч буурна гэж ОУВС-ын шинжээчид үзэж байна.