Их, дээд сургууль төгсөгчдийн зөвхөн дөрөвний нэг нь л сургуулиа төгсөөд ажлын байртай болдог гэж Боловсролын байгууллагаас гаргасан статистик мэдээлэлд дурдагджээ.
Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг насны ангиллаар авч үзвэл 15-34 насныхан буюу ид хөдөлмөрлөх насныхан байгаа юм.
Энэ жил Монголын залуучуудын холбооноос санаачлан Их дээд сургуулиа төгсч буй оюутан залуус болон ажил горилогчдод зориулж “Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар болжээ.
Яармагт ажил олгогч 40 байгууллага 1200 гаруй ажлын байрыг санал болгох юм байна. Хөдөлмөрийн яармаг энэ сарын 18-нд 10:00-18.00 цагт Монголын залуучуудын холбооны гадна талбайд болох юм.