Тавдугаар сарын 3-ны өглөө эрт Улаан-Үд хотын нэгэн дээд сургуулийн дотуур байрны 00 өрөөнд 17 настай Монголын иргэн нэгэн эмэгтэй оюутан ухаан алдсан байдалтай олджээ. Түүний дор нь амьгүй болсон шинэ төрсөн хүүхэд нь байжээ. Энэ хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл “Төрүүлсэн хүүхдээ эх нь хөнөөх” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна гэж Оросын Мөрдөн байцаах хорооны Буриадын Мөрдөн байцаах газар мэдээллээ.
Мөрдөн байцаалтын мэдээгээр, дээр оюутан 2016 оны намар Монголоос Буриадад ирээд нэгэн дээд сургуульд элсэн орсон бөгөөд дотуур байранд монгол оюутнуудын хамтаар амьдардаг байжээ. Тэрбээр орос хэл мэддэггүй, Буриадад монгол оюутнуудаас өөр хүмүүстэй харьцдаггүй байсан аж.
Өрөөнд нь хамт амьдардаг оюутнууд, багш нар, тус сургуулийн бусад ажилтнууд түүнийг жирэмсэн гэдгийг нь мэддэггүй байсан, учир нь жирэмсэн гэх шинж тэмдэг анзаарагддаггүй байжээ. Тавдугаар сарын 3-ны өглөөний 4 цагт жирэмсэн оюутан өрөөнөөсөө гаран нойлд орон дотроос нь түгжээд тэндээ хүүхдээ төрүүлжээ.
Үүнээс хойш нэг цагийн дараа дотуур байрны жижүүр байрны давхруудаа шалгаж яваад оюутны орсон нойлын өрөөний хаалган доогуур цус урссан байхыг олж харжээ. Тэгээд нойлын хаалгыг нь эвдэн ороход дотор нь ухаан алдан унасан оюутан, түүний дор амьгүй болсон хүүхэд нь байжээ. Оюутныг тэр даруй эмнэлэгт хүргэж, эмч нар түүний амийг нь аврахаар ажиллаж байна. Хүүхдийн үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохын тулд шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийхээр болжээ.
3 comments
Sedewee bodoj uguuchee teneg ym be hunii zowlngoor jargal hiih geed ydtsiinbee
Ene bol huuhdee hunuusun gj bolku l de… 17 hon nastai ohin huuhdee turvvlehgui gj shiidsen tgeed eej aawdaa helj chadku deer ni hunii gazar handah hungui mungugvi bolohooroo humuusiin damjsan ayultai arguudaas songoj hereglesen bn l gj bodoj baina… ta nar ch gesen 17 toi baihdaa jiremsen bolchood yahaa medku deer ni hunii gazar tgeed hairtai hun n hayad yawtsan bol yah baisan be gj bodood uzeerei… hajuud ni eej aaw ni bsan bol uur l baih bsan…bi bol ene ohiniig uruvduj bn… hunii nyalh ur uuruu endeh shahsan bn sh de..