АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама залуудаа улс төрийн карьер хөөхийн тулд цагаан арьст бүсгүйд өгсөн хайраа золиосолж байжээ. Тэрбээр бүсгүйд маш их хайртай байсан бөгөөд гэрлэхээр төлөвлөж байсан гэнэ. Энэ түүхийг Пулитцерийн шагналт Дэвид Гэрроу “Мандаж буй од” номондоо өгүүлжээ. Бүсгүйн нэрийг Гейла Мийоши Жагер гэдэг. Обама япон, голландын эрлийз энэ эмэгтэйтэй Чикагод хамт амьдарч байсан боловч 1986 онд 25 насандаа гэрлэх санал тавихад аав нь зөвшөөрөөгүй аж. Ингээд жилийн дараа арьс өнгөнөөс болж хэрэлдэж, салжээ. Жагер өдгөө Оберлиний коллежид профессороор ажилладаг байна.

Э.МӨНХЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн