Хосын салалт хотын нэр хүндийг унагах эрсдэлд оруулжээ

БНСУ-ын хамгийн тохирсон хосоор нэрлэгдээд байсан Сунг Чүнг Ги-Сунг Хэ Гюу нарын гэр бүл салах болсон дуулиан нь олон мянган шүтэн бишрэгдчийнх нь урмыг хугалж байгаа ч түүнээс илүү урам хугарч буй нэгэн газар байгаа нь Тэ Пэк хотын захиргаа ажээ.

Учир нь Өмнөд Солонгосоор зогсохгүй дэлхийн олон оронд хит болоод байсан “Нарны үр сад” цуврал драмын зураг авалттай салшгүй холбоотой тус хотын зүгээс уг киноноос төрсөн хосын ачаар аялал жуулчлалын салбарт багагүй амжилттай ажиллаж ирсэн бөгөөд уг киноны натур зураг авалтын талбайг тэр чигээр нь тохижуулж ихээхэн хөрөнгө зарцуулан байж ирэх 07.27 өдөр “Тэ Пэк хосуудын наадам-2”- ыг зохион байгуулахаар төлөвлөж байжээ.

Тус хотын захиргаа 2016.08 сард 270 сая воноор “Нарны үр сад” киноны натур зураг авалтын талбайг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тохижуулан 2017.05 сард “Тэ Пэк хосуудын наадам”-ыг амжилттай зохион байгуулж 3 өдөрт 12.000 гаруй жуулчдыг татаж чадсан байна.

Харамсалтай нь “Сунг-Сунг хос” гэрлэлтээ цуцлуулах дуулианаар тус хотын захиргаа өнөөдөр яаралтай хурал зарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн ба “Тэ Пэк хосуудын наадам-2”-ыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаагийн үндсэн шалтгаан нь аль хэдийнэ илгээгдсэн олон мянган урилгаа цуцлах эсэх дээр эргэлзээтэй байгаа ажээ.

Хэргийн гол нь үлдсэн богино хугацаанд уг аялал жуулчлалын газрын өнцөг булан бүрт байрлах хоёр хосын зураг, цаашлаад тэднийг бодит хэмжээгээр нь дүрслэн хийсэн баримал зэргийг хэрхэн шийдвэрлэх асуудал бөгөөд хамгийн том асуудал нь тус хотын захиргаанаас уг зураг авалтын талбайд 27 тэрбум воны төсвөөр “Aurora-park”, “Slow-Restaurant” зэргийг барьж байгуулах ажил ид дундаа үргэлжилж буй явдал юм байна.

Эх сурвалж: Mglradio

2 thoughts on “Хосын салалт хотын нэр хүндийг унагах эрсдэлд оруулжээ

  1. . 2019-07-03 01:44 at 01:44

    пээээ.солонгосчууд гэж өөрсдийн хийсэн киноноосоо бүр ингэтлээ хамааралтай улс болсон улс ууууу

    Хариулах
    1. Зочин 2019-07-03 10:54 at 10:54

      Солонгосууд биш киног нь шүтсэн Азийн бусад орныхон маш их очдог газар

      Хариулах

.-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн