Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлыг гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”, Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж” чиглэлийн замналд тухайн хугацаанд түр хугацаагаар өөрчлөлт орсон байна.
Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлах тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурын гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, 3-р сургууль, Хүүхдийн 2-р эмнэлэг зосгоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм.