Өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Дээрх шүүгч нарт хилийн хориг тавьж шалгах ёстой талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд хандан мэдээллэсэн.
Учир нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдийн нэг болох С.Төмөр өнгөрөгч сарын 27-нд буюу Ерөнхийлөгч зарлиг гарсаны маргааш өдөр ОХУ руу гарсан гэсэн мэдээлэл байдаг. С.Төмөр нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч байсан бөгөөд Салхитын мөнгөний ордын асуудлаар шалгагдаж байсан талийгаач Гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү ажээ.
Талийгаач Л.Бямбааг АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт нэр холбогдож хээл хахууль өгсөн гэх хэрэгт хамтран оролцогчоор шалгаж байсан юм. Улмаар 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулсан ч суллагдахаасаа хоёр цагийн өмнө өмсч байсан хувцсаараа өөрийгөө боомилсон байдалтай нас барсан билээ.
1 comment
Хаа холдох вэ?удмаараа ийм юмнууд баригданадаа баригдана,