Улс орны төрийн далбаа гэдэг дотроо олон нууцыг агуулж явдаг зүйл аж. Жишээ нь та Монгол Улсын далбааны бэлгэдэл, учрыг хэр нарийн мэдэх вэ? БНХАУ-ын далбаан дээрх оддыг буруу байршуулснаас болж олон улсын дуулиан дэгдэж байсныг сонссон уу? Тэгвэл улс орны далбаатай холбоотой хэдэн онирхолтой баримтыг бэлтгэснээ хүргэе.

-Энэтхэгийн далбааг заавал цэвэр даавуугаар гараар урлах ёстой. Өөр улс орнуудад хэрэглэдэг хиймэл даавууг энэ улсын албан ёсны бэлгэдэл гэж хүлээн зөвшөөрдөггүй байна.

-Доминиканы Бүгд Найрамдах Улсын далбаа нь дэлхий дээр Библийг дүрсэлсэн цорын ганц далбаа юм.
-Ангараг гараг хэдийгээр аль нэг улсад хамааралгүй ч өөрийн гэсэн далбаатай. Далбааны улаан зурвас нь энэ гарагийг бэлгэддэг бол ногоон, цэнхэр өнгө нь хэрэв дэлхийн хүн сансрын хөршөө колоничилсон тохиолдолд түүний ирээдүйг бэлгэддэг байна.


-Хавайн арал хэдийгээр АНУ-ын бүрэлдэхүүнд багтдаг боловч арлын далбаан дээр Английн Union Jack буюу Британийн албан бус бэлгэдэл байдаг. Гэтэл Британи улс хэзээ ч Карибын арлуудыг колоничилж байгаагүй юм. Хавай бол бусад улсын бэлгэдлийг далбаандаа дүрсэлсэн АНУ-ын цорын ганц муж юм.
-Мэн арлын далбаан дээр Италийн Сицили автономит мужийн далбааны адил трискелион буюу нэг төвөөс салбарласан гурван хөл дүрсэлсэн байдаг. Энэ далбаа дэлхийн хамгийн эртнийхэд тооцогдоно. Хамгийн сүүлд энэ далбааг XIII зуунд өөрчилжээ.
-Хэдийгээр өөр улс орнуудынх боловч Либерийн далбаан дор тэнгисийн 1600 орчим хөлөг онгоц явдаг. Олон улсын эрх зүйн дагуу худалдааны хөлөг онгоц бүр ямар нэгэн улсын далбааг онгоцондоо байршуулах ёстой. Үүгээр нь хууль зүйн хариуцлага хүлээлгэдэг. Үүний дээр Либерийн далбаагаар явах нь бусад орныхоос илүү хямд тул хөлөг онгоц эзэмшигчдийн анхаарлыг татдаг байна. Тиймээс Африкийн энэ улс далбаагаа байршуулснаасаа авсан татвараараа төсвийнхөө 90 хувийг бүрдүүлдэг.


-Колумбын далбааны зурвас нь тэгш бус. Дээд талын шар хэсэг нь далбааны тал хэсгийг хамардаг бол улаан, цэнхэр өнгө үлдсэн хэсгийг нь хамардаг. Үүнээс гадна хуулиар заасан тогтсон хэмжээ гэж байхгүй. Дашрамд сонирхуулахад Эквадор улсын далбаа дундаа зурагтай болохоос Колумбынхтай төстэй юм.
-Дэлхийн хамгийн “эелдэг” далбаа Шри-Ланкийнх. Түүнд дүрсэлсэн дөрвөн навч нь энэрэл нигүүлсэл, хайр, харилцан ойлголцол, тэвчээрийг бэлгэддэг.
-Италийн далбааг Наполеоны үед Францын гурван өнгөний загварыг бодож хийжээ. Сонирхолтой нь Италийн далбааны эцсийн өнгийг 2006 онд ямар өнгөтэй байх вэ гэсэн маргааны дараа шийдвэрлэжээ.


-Хятадын далбаан дээрх жижиг одод нь нэг том одоо тойрон байршсан байдаг. 2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпийг зохион байгуулагчид алдаа гаргаж, параллель ододтой далбаа ашигласнаас болж Хятадын талынхны дургүйцлийг төрүүлсэн байна.
-Цыганууд өөрсдийн гэсэн улсгүй ч далбаатай. Тэд далбаан дээрээ ногоон, цэнхэр зурвас, энэтхэг дугуй буюу улаан өнгийн чакраг дүрсэлжээ. Энэ нь нүүдэлчин амьдрал, энэтхэг ари гарлгыг нь бэлгэддэг гэнэ.
-Бангладешийн далбааны дугуй бага зэрэг зүүн тийшээ байршсан. Далбаа салхинд хийсэх үед дугуй дүрс төвдөө харагддаг гэж үздэг байна.
-Өмнөд, Хойд Солонгосын 1950-иад оны хэлэлцээрүүдийн үеэр хоёр улсын төлөөлөгчид бие биеэсээ илүү гарахыг хичээж, аль болох том хэмжээтэй далбаа авчирдаг байжээ. Эцэст нь далбаанууд нь маш том болж, хурал болж буй майханд багтахгүй болсон тул “далбааны дайн”-аа зогсоож, далбааны хэмжээг заасан тусгай хурал хүртэл зохион байгуулж байжээ.
-Америкийн Огайо мужийн далбаа нь АНУ дотроо тэгш өнцөгт бус хэлбэртэй цорын ганц далбаа юм. Энэ далбааг яаж нугал хадгалах вэ гэсэн албан ёсны онцгой дүрэм хүртэл байдаг. АНУ-ын гол далбаанд ч мөн адил ийм дүрэм байдаг аж.


-Афганистаны далбаа сүүлийн 140 жилийн хугацаанд 22 удаа солигдож байжээ.
-Гэхдээ далбаа солилтоороо АНУ дээд амжилт тогтоодог. Энэ улс гол бэлгэдлээ 27 удаа шинэчилсэн байдаг. Шинэ муж нэмэгдэх тусам оддын тоо нь нэмэгдэж, хамгийн сүүлд 1960 онд 50 дахь одоо байршуулсан. Хэрэв Пуэрто-Рико 51 дэх муж болбол энэ далбаа дахиад өөрчлөгдөнө гэсэн үг юм.
Эх сурвалж: www.adme.ru

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Төрийн далбаатай холбоотой сонирхолтой баримтууд”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн