Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.06.26/ болж, салбарын 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг өглөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд энэ үеэр цаг үе, үйл явдалтай холбогдон гарсан сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.
Зургаадугаар сард шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна
ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар буусан учраас 2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан. Мөн зургадугаар сард нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай байна. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна. Ам.долларын ханш ч харьцангуй тогтвортой байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд манай агентлаг импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар болон үнэд хяналт тавина гэж тусгасан байдаг. Энэ дагуу манай харьяа хэлтсүүд шатахууны үнэ буулгах чиглэл авсныхаа дагуу шатахуун түгээх станцуудад очиж ажиллан хэдэн төгрөгийн бууралттай байна вэ гэдгийг хянаж ажилладаг. Яамнаас долоо хоног тутамд мэдээ, тайлан гаргадаг.
Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах бэлтгэл ажил хангагдсан
Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Казахстан улсЛондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тус улсын томоохон компани IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байсан. Бидэнд бас хугацаа хэрэгтэй, охин компани байгуулах шаардлагатай байна.
Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарт бий. Монгол Улсын хувьд Төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжид цэгцлэх ёстой.
Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулна. Бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хэмжээнд хангасан гэж хэлж болно. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад үүгээр дамжиж IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна.
Оюутолгой төслийн гэрээний талаар сайн ярилцах ёстой. Тус компани Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг болсон нь үнэн. Мөн улсын төсөвт жин дардаг. Гаднын хөрөнгө оруулагч 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бас үнэн.
Тиймээс асуудалд ухаантай хандах нь зөв. Олон улсын бүх санхүүгийн байгууллагууд ирж уулзаж байна. Мөн Канад, Австралийн Элчин сайд нар уулзсан. Хөрөнгө оруулсан хүмүүс хөрөнгөдөө санаа зовж, 700-1000 орчим туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд ч санаа зовж байна.
Оюутолгойд нийлүүлэлт хийж ажиллаж байна. Тэнд магадгүй таван жилийн дараа гэхэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсон хүчнүүд ажиллаж байна. Тиймээс гэрээнд нухацтай, зарчимч, мөн ухаантай хандахыг хичээж байна. Дубайн гэрээг бид зөвтгөөгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах дараагийн хувилбар буюу гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг тавина.
“Рио Тинто” компанийн удирдлагуудад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд саналуудаа өгч, ажлын хэсэг ч байгуулагдсан. Яамны зүгээс гэрээтэй холбоотой тооцоо, судалгаа, ТЭЗҮ зэрэг холбогдох баримт бичгүүдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэж, ажлын хэсэгт хүргүүлж байна. Хувь нийлүүлэгчтэй холбоотой зээлийн хүүгийн асуудал мөн татвар, эрчим хүч, Өмнөговийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаар сайдаар ирсэн даруйдаа ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.
1 comment
Оюунэрдэнийг төрийн тусгай хамгаалалтад байнга. Байлгах ёстой.тэгэхгүй бол урд ураны шударга хүмүүс шиг эвгүй зүйл болгэхгүй байхад анхаарах хэрэгтэй