УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Санал хураалтыг дэлгэрэнгүйгээр хүргэе.
1/ УИХ-ын 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 48 гишүүний 10 гишүүн татгалзаж, 79.2 хувь нь дэмжлээ.
2/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд“Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүнээс 15 нь татгалзаж, санал 69.4 хувиар дэмжигдлээ.
3/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд“Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд, мөн зүйлийн 10 дахь заалтад “… Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах …-ыг хориглоно. …” гэснийг зөрчсөн байна гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүний 12 нь татгалзаж, 75.5 хувь нь дэмжив.
4/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүний 13 нь татгалзаж, 73.5 хувиар санал дэмжигдэв.
5/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.” гэсэн нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 48 гишүүний 14 нь татгалзаж, санал 70.8 хувиар дэмжигдлээ.
6/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 47 гишүүний 14 нь татгалзаж, 70.2 хувь нь дэмжлээ.
7/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.” гээд, мөн зүйлийн 9 дэх заалтад “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 13 нь татгалзаж, санал 71.7 хувийн саналаар дэмжигдсэн юм.
8/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.” гээд, мөн зүйлийн 10 дахь заалтад “Аль нэгэн нам олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 16 нь татгалзаж, 65.2 хувь нь дэмжлээ.
9/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 14 нь татгалзаж, 69.6 хувь нь дэмжив.
10/ УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан “Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 16 нь татгалзаж, 65.2 хувь нь дэмжлээ.
11/ УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 13 нь татгалзаж, санал 71.7 хувиар дэмжигдэв.
12/ УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.” гээд, мөн зүйлийн 9 дэх заалтад “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 15 нь татгалзаж, 67.4 хувь нь зөвшөөрлөө.
13/ УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.” гээд, мөн зүйлийн 10 дахь заалтад “Аль нэгэн нам олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 45 гишүүний 14 нь татгалзаж, 68.9 хувиар санал дэмжигдлээ.
14/ УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 45 гишүүний 13 нь татгалзаж, 71.1 хувь нь дэмжив.
15/ УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 15 нь татгалзаж, 67.4 хувиар санал дэмжигдлээ.
16/ УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар У.Хүрэлсүхэд даалгасугай.” гэсэн нь Үндсэн хууийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 46 гишүүний 16 нь татгалзаж, 65.2 хувь дэмжлээ.
Ингээд байнгын хороодын санал дэмжигдсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын дүгнэлтийг 47 гишүүний 72.3 хувийн саналаар баталлаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.