Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн “Их-Ам”-ын задгайд 2 иргэн нүхэн жорлонд ухаангүй байна гэсэн дуудлага өчигдөр 17:54 цагт Онцгой байдлын газарт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 18:29 цагт очиход Баянгол дүүргийн харьяат 43 настай Б /эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат 20 настай Т /эрэгтэй/ нар 5 метр гүнтэй нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байжээ. Тэднийг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.