Таны хүүхдийн хувьд тантай хамт хөгжилдөн өнгөрөөх цаг хугацаа хамгийн чухал билээ. Хэдийгээр та өдөр бүрийг үр хүүхдийнхээ төлөө завгүй ажиллан өнгөрөөдөг ч хүүхдийн тань хувьд тантай хамт бүтээсэн дурсамж юу юунаас ч илүү үнэтэй юм шүү. Тиймээс хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж, онцгой өдөр, тэмдэглэлт баяруудаар жаргалтай дурсамжуудыг бүтээж өгч байгаарай. Том болж, насанд хүрээд бид тэр л тэмдэглэлт баярын өдрүүдээр авахуулсан зураг, дурсамжаараа эргээд тэр цагт очдог. Учир нь дурсамжийг бид бүтээж үлдээдэг.

Энэ жилийн хүүхдийн баяраар бид танд дараах худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг санал болгож байна. Эдгээр нь бүгд Зайсан Хилл цогцолборт байрладаг тул та олон газраар түгжирч явалгүйгээр нэг дороос ресторан, тоглоомын төв, хүүхдийн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Мөн та 5.27-5.31-ний өдрийн хооронд ХААН Банкны сонгогдсон картуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

1.Tree house – Family Café

Хүүхдээ аваад гадуур хооллох нэг л тухгүй байдаг уу?

Хоолны сонголтод санаа зовнихын хажуугаар хүүхэд тань нэг газраа тогтож суухгүй босож гүйгээд, эсвэл хүүхэд л болсон хойно үймүүлж чимээ гаргахад нь хүмүүсээс санаа зовох гэх мэт асуудал тулгардаг уу? Харин та хүүхдэд зориулсан Tree house – Family Cafe-г зорин очвол эдгээр асуудлууд гарахгүй. Бяцхан үрстэйгээ гэр бүлээрээ зочлоход тохирсон энэхүү кафед та гэртээ байгаа юм шиг л тухалж, таны хүүхэд үеийн найзуудтайгаа төрөл бүрийн тоглоом дээр тоглож, хүүхдүүдэд зориулсан хичээл, жүжиг зэргийг үзэж сонирхон цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой. Эрхэм харилцагч та ХААН Банкны сонгогдсон картуудаар таксгүй үйлчлүүлээрэй.

Хаяг: Зайсан Хилл 5-р давхарт

2.ДүДү хүүхдийн музей

Таны хүүхэд гэртээ эмч, багш, худалдагч болж байна гээд л жигтэйхэн төсөөлөөд тоглодог уу? Тэгвэл түүнд бяцхан үрсэд зориулсан бяцхан хот болох Дүдү хүүхдийн музей маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тэнд дэлгүүр, эмнэлэг, шуудан гээд л хүүхдийн жижгэрүүлсэн ертөнц байдал тул таны хүүхдэд тэнд тоглох сонирхолтой байх болов уу. Түүнээс гадна усны ертөнц, механик инженер, уурхайчин, сансрын станц гэх зэрэг таны хүүхдийн сониуч байдлыг өдөөн, оюун ухааныг хөгжүүлэн, хорвоотой танилцуулах олон сонирхолтой хэсгүүд байгаа. Эрхэм харилцагч та ХААН Банкны сонгогдсон картуудаар 25% хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй. Хаяг: Зайсан Хилл 5-р давхарт,

 

И-Март Чингис салбар 5-р давхарт

ДүДү хүүхдийн музей

3.Carrera Mongolia

Хүүхэд бүр өөрсдийн гэсэн тоглох дуртай тоглоомтой байдаг. Машин, буу, бөмбөг гээд л… Хэрэв таны хүүхэд машинаар тоглох ихээхэн сонирхолтой бол Carrera Mongolia түүнийг гайхшруулах болно. Хамгийн хөгжилтэй удирдлагатай машин энд байна гэхэд бараг хилсдэхгүй. Хамгийн бодит мэт зам дээр, хамгийн гоё машинаар уралдаж тоглох боломжийг Carrera Mongolia олгож байна. Машинууд нь яг л бодит мэт үсрэх, шарвах зэрэг олон үйлдэл хийх боломжтой ба зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч сонирхон тоглохуйц харагдаж байна лээ. Энд 5 минут тоглоход 5000₮ байдаг ба та ХААН Банкны сонгогдсон картуудаар 500₮ төлөөд 5 минут тоглох боломжтой.

Хаяг: Зайсан Хилл 5-р давхарт

Гайхамшигт ертөнц тоглоомын төв

Хэрэв таны хүүхэд том болчихсон илүү видео болон автомат тоглоомыг сонирхож байгаа бол Гайхамшигт ертөнц тоглоомын төвийг зориорой. Сагсан бөмбөг, уралдааны машин, мотоцикл, тоглоом авдаг, чихэр авдаг, бүжиглэдэг гээд л маш олон төрлийн автомат тоглоомууд тэнд байна. Бусад автомат тоглоомын төвүүдээс харьцангуй том, олон тоглоомтой тул хүлээж зогсоход их хугацаа зарцуулахгүй юм байна гэж санагдлаа. Тэрээр эхний 200 үйлчлүүлэгчид 5000₮-ийн ваучер бэлэглэх тул та яараарай.

Хаяг: Зайсан Хилл 7-р давхарт

Toy Box Хүүхдийн тоглоомын дэлгүүр

Хүүхдүүдээс бэлгэнд юу авах уу гэж асуухаар дандаа тоглоом гэж хариулдгийг нь анзаарч байсан уу? Тэдэнд минь үнэхээр л хичнээн ч тоглоом байсан сэтгэл нь ханадаггүй байх. Хүүхдэдээ дуртай тоглоомыг нь авч өгөхөөр төлөвлөсөн байгаа бол Toy Box-оос сонголтоо хийгээрэй. Таны хүүхдийн анхаарлыг татахуйц хамгийн сүүлийн үеийн тоглоомууд болон дуртай үлгэрийн баатруудыг нь та эндээс олж болно. Эрхэм харилцагч та ХААН Банкны сонгогдсон картуудаар 10% хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой ба бусад хөнгөлөлтийн карт давхар үйлчлэхгүй болохыг анхаараарай.

Хаяг: Зайсан Хилл 5-р давхарт

Petit Bateau

Эцэг эхчүүд бид хүүхдэдээ бэлэг сонгохдоо хэрэгцээт байдлыг нь бодоод шинэ хувцас авч өгөх дуртай байдаг. Чанарыг эрхэмлэгч та Францын Petit Bateau брэндийн хувцас хэрэглэлийг сонирхоод үзээрэй. Зөөлөн материал, завсрын дулаан өнгө, классик загвар танд илүүтэйгээр таалагддаг бол таны зорин очих газар энэ яг мөн байна. Энд 30% хөнгөлөлттэй байгаа хувцаснууд таны ХААН Банкны сонгогдсон картуудаар нэмэлт 5% хөнгөлөлттэй болох юм. Мөн хөнгөлөлтгүй байгаа хувцаснуудыг 5% хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.

Хаяг: Зайсан Хилл 5-р давхарт

7.Энгүйн хүүхдийн дэлгүүр

Хүүхдийн хувцасны илүү чамин, загварлаг сонголтуудыг Энгүйн танд санал болгож байна. Бяцхан гүнж нарын ганган даашинз, гутал, зүүлт, хавчаар, цүнх, хөвгүүдийн дэгжин өмд, цамц, малгай зэргийг энд худалдаалахаас гадна зуны цагт чухал хэрэгцээтэй борооны цув, усны гутал, шүхэр шинээр ирсэн нь маш хөөрхөн загвартай бөгөөд хослуулаад авч болохоор юм байна. Хамгийн гол нь Америк, Англи, Европоос орж ирсэн чанартай бүтээгдэхүүн худалдаалдгаараа давуу талтай юм. Эрхэм харилцагч та ХААН Банкны сонгогдсон картуудаар 10% хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй.

Хаяг: Зайсан Хилл 5-р давхарт

8.Маяара

Охид болгон ээжтэйгээ ижилхэн хувцаслах дуртай байдаг болов уу? Тэгвэл та бидний сайн мэдэх Маяара Монгол брэнд ээж охидод зориулсан цамц, даашинзны загваруудыг гаргасан байна. Та салбар дэлгүүрүүдээс нь худалдан авах боломжтой бөгөөд үйлдвэрийн байранд нь ирж өөрсдийн хэмжээнд тааруулан хийлгэж ч бас болох юм байна. Эрхэм харилцагч та ХААН Банкны сонгогдсон картуудаар 15-25% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй.

Хаяг: Шангри-Ла молл 2-р давхар, Наадам центр 1-р давхар, Зайсан Хилл 7-р давхар, Кинг таур 121 байр

Маяара Урамшуулалд хамаарах ХААН Банкны картууд:

Платинум кредит карт

Priority карт Signature картууд

Glamour кредит карт

Алтан кредит карт Сэтгэлийн гэгээ, ертөнцийн чимэг болсон бяцхан үрсээ хайраар дүүрэн байлгаарай.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн