Ажилчиддаа цалингийн тодорхойлолт гаргаж өгөхдөө хахууль авдаг байсан төрийн албаны даргыг авлигатай тэмцэх газраас /АТГ/-аас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, АТГ-т тухайн асуудлаар гомдол ирсэн бөгөөд гомдлын мөрөөр ийнхүү шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Тухайн дарга нь ажилчиддаа цалингийн зээлийн тодорхойлолт гаргаж өгөхдөө тэднээс мөнгө шаардсан аж.
Мөнгөний хэмжээг голохгүй 300 мянга, 500 мянга гэх мэтээр авдаг байсан гэх гомдол ирсэн байна.