“Generation Z” буюу 1995 оноос хойш төрөгсдийг тодорхойлох найман шинж

Саяхан л сүүлийн үеийн хүүхэд залуус гэж хэлэгдэж явсан Generation Y буюу миллениалуудын (1981-1995 оны хооронд төрөгсөд) араас бүтэн нэг үе гарч ирээд байна. Энэ бол Generation Z юм. Хэдийгээр миллениалуудаас тийм ч олон насаар дүү биш боловч сошиал медиа дэлгэрсэн, өндөр технологийн цаг үед өсөж торнисноосоо шалтгаалаад тэд эрс өөр гэгдэж буй. Тэдэнд хүчтэй давуу талууд бий. Сул талууд ч цөөнгүй. Тиймээс өнөөдөр бид тэднийг илүү сайн танин мэдэж ойлгоход туслах нийтлэлийг оруулж байна. Тэдний онцлог шинжүүдийг мэддэг байх нь эцэг эхчүүд, ах эгч нар, ирээдүйн ажил олгогчид, компаниудад аль алинд нь ихээхэн тустай. Ингээд АНУ-д хийгдсэн зарим судалгааны дүнг агуулсан энэ нийтлэлээс (гэхдээ нийтлэлд дурдсанчлан, тэд хаана байхаас үл хамааран хоорондоо тун төстэй) “Z” үеийнхэнтэй танилцъя.

Төвлөрөхдөө тааруу: Тасралтгүй шинэчлэгдэж өөрчлөгдөж буй техник технологийн үед амьдарч байгаа учраас тэдний анхаарал төвлөрүүлэх хугацаа нь өмнөх үеүүдээс бага байдаг. Гэсэн хэдий ч мэдээллийг боловсруулахдаа хурдан байдаг гэнэ шүү.

Олон ажлыг зэрэг амжуулдаг:Gen Z-ийн хувьд компьютер дээр юм хийнгээ дуу эсвэл подкаст сонсоод, давхар утсаараа мэдэхгүй юмаа google-дээд, хажуугаар нь найзтайгаа чатлаад, за тэгээд эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаа үүсгэж, фэйсбүүк инстаграмдаа зураг авч Story оруулах нь энгийн л үзэгдэл. Тэд ажлаас ажлын хооронд маш хурдан шилждэг. “Multi-multi-tasking” гэж нэрлээд байгаа сүүлийн үеийнхний энэ хэвшил нь бидний эргэн тойрон дахь ажиллах орчин, арга барилыг нэлээд өөрчлөх төлөвтэй байна.

Мөнгө: Миллениалууд Gen Z-тэй харьцуулахад юмны үнэд нэлээд ач холбогдол өгдөг. Энэ нь ч бас аргагүй. Тэдний өсөж торнисон цаг үед юмс тийм ч элбэг хангалуун байсангүй. Нэгэн судалгаанд миллениалуудын 67 хувь нь купон авахын тулд вэбсайтад бүртгүүлнэ гэсэн бол Gen Z-ийн 46 хувь нь л ийм үйлдэл хийнэ гэж хариулжээ. Мөн миллениалууд онлайн зар сурталчилгаа дээр дарах нь илүү байдаг гэнэ.

Эрт эхлэгчид: Ихэнх ажил олгогчид өнөөгийн өсвөр үеийнхний нэлээд хэсэг нь ажлын талбарт эрт буюу 16-18 настайдаа гарна гэж таамаглаж байна. Энэ нь боловсролыг уламжлалт байдлаар бус онлайнаар ч юм уу, илүү хялбар дөт аргаар олж авах боломж нээгдсэнтэй холбоотой. Gen Z бие даасан байдлыг машид эрхэмлэдэг бөгөөд энэ нь боловсрол олж авахад ялгаагүй ийм байдлаар илэрнэ. Тэд аливааг өөрсдөө бие даан сурч чадна гэдгээ мэддэг. Тиймээс тэд ажлын талбарт хэдийнэ гараад эхэлжээ.

Илүү энтрепренерлэг: Gen Z-ийн төлөөлөл, маркетингийн стратегич Дийп Пател “Технологийн дэвшлүүд болон улам тэлж буй хүмүүсийн сүлжээ нь энтрепренерлэг сэтгэлгээтэй бүхэл бүтэн үеийг төрүүлсэн” хэмээн хэлж байна. Gen Z хараат бусаар, бие дааж ажиллахыг эрмэлздэг. Нэг судалгаанд өсвөр үеийнхний72 хувь нь хэзээ нэг өдөр бизнес эрхэлнэ гэж хариулжээ.

Хүлээлт өндөртэй: Миллениалууд компьютер дээр хөзөр тоглож, диал-апаар интернэт хэрэглэдэг байснаа санаж байгаа байх. Тэгвэл Gen Z-д технологийн дэвшлүүд анхнаасаа л өгөгдсөн юм. Тийм ч учраас ямар нэг зүйл хурдан бүтэхгүй, хүлээлтэнд нь нийцэхгүй бол ямар нэгэн юм буруу байна гэж тэд боддог аж. Мөн бизнес, брэндүүдэд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг, тийм байж чадахгүй бол өөрийг эрэлхийлдэг байна. Түүнчлэн, магадгүй дагадаг алдартнууд, мэдээллийн сувгуудаасаа хамаараад, бүх л зүйлд өвөрмөц, дахин давтагдашгүй шинжийг эрэлхийлдэг гэнэ.

Илүү даяарсан: Сошиал медиагийн эрин үед өсөж буй тэдний 92 хувь нь аль нэг сошиал медиад бүртгэлтэй. Дэлхийн бүх л мэдээллийг авч буй учраас тэр хэрээр бодож сэтгэж, хийж үйлдэж байгаа нь илүү глобал шинжтэй байдаг. Нэгэн судалгаанд оролцсон насанд хүрэгчдийн 58 хувь нь “Орчин үеийн хүүхдүүд тухайн улсад буй насанд хүрэгчдээс илүү гадаадад байгаа үеийнхэнтэйгээ илүү адил” хэмээн хариулжээ.

Тэднийг дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлшгүй: Gen Z технологийн дэвшлүүдтэй хамт өсөж торнисон учраас гар утас, компьютер зэрэг нь тэдний амьдралын салшгүй хэсэг байдаг. Судалгаагаар өөрсдийгөө дижитал хэрэгсэлд донтдог гэж хариулах Gen Z миллениалуудаас 25 хувиар илүү байжээ. Тэгэхээр ойрын ирээдүйд маркетинг, сурталчилгааны хэлбэр, хэв маягт томоохон өөрчлөлтүүд гарах болов уу.

Эх сурвалж: Huffington Post

5 thoughts on ““Generation Z” буюу 1995 оноос хойш төрөгсдийг тодорхойлох найман шинж

  1. rapidefinance72@gmail.com 2017-05-06 00:31 at 00:31

    Хууль ёсны зээл олгох явдал хэрэглэгчийн хувьд үргэлж хүндрэлтэй асуудал болсоор ирсэн бол зээл авах тухай асуудал бүр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон. Миний хувьд энэ асуудлыг боломжийн 2%-ийн хүүтэйгээр хамгийн багадаа 2000 – 5.000.000$ хувь зээл олгож эхэллээ. Хэрэв та айдас хүйдэсгүй, сэтгэлийн шаналгаагүй, аюулгүй санхүүгийн зээл сонирхож байвал миний хаягаар холбогдоно уу. И-мэйл: rapidefinance72@gmail.com

    Хариулах
  2. Johng710 2017-08-10 09:29 at 09:29

    A big thank you for your article.Really thank you! Cool. dgkfdfbekfee

    Хариулах
  3. Pharme304 2017-08-11 00:23 at 00:23

    Hello!viagra from india

    Хариулах
  4. guyot 2017-08-11 15:45 at 15:45

    No need for a bank before you have a credit

    No more bank need, before having a credit, with favorable terms.
    You need financing for your home, for your business, for
    Car, for the purchase of motorcycle, for the creation of your own business,
    For your personal needs no more doubt. I grant personal credits ranging from
    5000 euros up to 5000.000 euros with a nominal interest rate of 2% whatever the amount.
    Please specify in your loan application the amount
    Exact you would like and date.Please write to us for your personal loans:

    Contact directly to my e-mail
    address: andreguyot991@gmail.com

    Хариулах
  5. guyot 2017-08-11 15:46 at 15:46

    Одоо би чамайг энд байгаадаа илүү их санаа зовж байна
    Туслаач. Хүмүүс олон байгаа гэдгийг та мэдэх үү?
    Дэлхий ертөнцийг бүтээх олон төслийг хэрэгжүүлэхийг хүсдэг
    Мянга мянган ажлын байр бий юу? Гэхдээ санхүүгийн хувьд байхгүй байна
    Тэдний төсөл. Би танд хурдан санхүүжилтийг өгөх болно
    Мөн найдвартай. Би зээл олгоход ашиглах капиталтай
    Богино болон урт хугацаа 5000-50000 евро болно
    Энэ зээлийг хүсч буй хүнд. 2%
    Сумын зээлийн хүүг жилийнхээс нь сонирхож байгаа учраас би хүсэхгүй байна
    Хүүгийн тухай хууль зөрчсөн. Та 5-25 жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой
    Зээлийн хэмжээг хамгийн их хэмжээгээр олгоно. Таныг харахын тулд та нарын төлөө байна
    Сарын төлбөр. Би зөвхөн асууж байна
    Гар бичмэл баталгаажуулсан өр, мөн заримыг нь хүлээн зөвшөөрөх
    Нийлүүлэх хэсэг

    Имэйлээр бидэнтэй холбоо бариарай: andreguyot991@gmail.com

    Хариулах

Pharme304-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн