Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга агсан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр (2019.05.24) 05:40-07:40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд боллоо.

Салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ёслолын алба зохион байгуулж, талийгаачийн ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан, удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид оролцов.

ГАВААГИЙН БАТХҮҮ НЬ

1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль
1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистаар тус тус төгссөн
1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер
1983 – 1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга
1987 – 1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн
1991 – 1996 онд “Шунхлай” ХХКомпаний ерөнхий захирал
1996 – 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга
1999 – 2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд
2000 – 2002 онд “Инфра структур” ХХКомпаний захирал
2002 – 2004 онд “АПУ” ХКомпаний гүйцэтгэх захирал
2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004 – 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм.

Түүний гэр бүл үр хүүхдүүд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

By updown

One thought on “Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн