АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн шүүх хүсэлтийг яг одоо шүүх хэлэлцэв. Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөг шүүгчээсээ татгалзсан учраас хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Энэ хэрэгт холбогдуулан өнгөрсөн гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газар Д.Эрдэнэбилэгийг саатуулан шалгаж байсан юм.