Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлд хийгдэж байгаа зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байна.
ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа юм. Төлөвлөсөн хугацааны дагуу өнөөдөр замыг нээхээр ажиллаж байна гэж ХУД-ийн ТЦА-ны хэлтсийн дарга дэд хурандаа Н.Хангарьд мэдээлэл өглөө.
Нийслэлийн авто замын хөгжлийн газар “Өнгө хучилтын ажил хэвийн явагдаж байгаа. Хуваарь ёсоор өнөө шөнө замын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байгаа. Маргааш гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна” гэв.
Харин Яармагийн гүүрний зам засварын ажилтай холбогдуулан хотын төвөөс ”Чингис хаан” олон улсын нисэх буудал орох зам хөдөлгөөн ихтэй байгаа тул зорчигч та нислэгийн цагаасаа хоцрохгүйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг МИАТ компаниас анхаарууллаа.