Хятадын Хубэй мужид “Гурван хавцал” хэмээх гравитацийн далан цахилгаан станц байдаг. Янцы мөрөн дээр баригдсан энэ далан нь хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн хүнд байгууламжид тооцогддог байна.
Харамсалтай нь их хэмжээний цахилгаан энерги үйлдвэрлэдгээсээ алдартай ч багагүй хэл ам дагуулдаг юм.
Энэ далан 65,5 сая тонн жинтэй. Харин ус хадгалах сав нь 39 тэрбум тонн ус нөөцлөх хүчин чадалтай. Ийм их хэмжээний жинтэй зүйл нэг цэгт төвлөрснөөс болж манай гарагийн эргэлтийн инерцэд нөлөөлж, хоногийн хугацаа 0,06 микросекундээр нэмэгдэхэд нөлөөлжээ.
Эх сурвалж: travel.rambler.ru