ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Таны хүү Элчин сайдаар томилогдохоор болсон. 

-Элчин сайд нарын асуудлыг өчигдөр ярьсан. Тэр дотор миний хүү явж байгаа, явж байгаа. Гадаад яаманд ажиллаад олон жил болж байна шүү дээ. Сайд нь санал оруулаад Ерөнхийлөгч рүү явуулах асуудал яригдсан.

-127 м.кв байрыг 13 сая төгрөгөөр дүүдээ худалдаж авч өгсөн гэсэн. Энэ талаар?

-Наад нэг байртай холбоотой 13 сая гэдэг чинь ийм учиртай юм. Шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн орлогоор байрууд барьдаг. 2008 оны Засгийн газар яамны алба хаагчдад, шийдвэр гүйцэтгэгч байгууллагын ажилтнуудад байрууд олгосон. Хөрөнгөө босгохын тулд заримыг нь зарсан юм. Тэр зарагдсан байрнаас миний нэг жолооч дүү 45 сая төгрөгөөр нэг байр авсан юм. Яг үнэндээ ийм л юм байгаа. Тэгээд сүүлд нь АТГ-т шалгагдаад бүх баримтуудыг холбогдох газруудаас аваад, энд хэргийн ямар ч шинж байхгүй гээд хаачихсан асуудал юм наадах чинь.

Би наадахыг чинь АТГ-т ажиллаж байсан Нямдорж сая Ц.Элбэгдоржийн сайт дээр гаргаж тавьсан байх гэж ойлгосон шүү. Шалгасан бүх материалыг гаргаад тавьчихсан байна лээ.

-13 сая төгрөг гэж яригдаад байгаа. Та болохоор 45 сая төгрөг гээд байх юм?

-45 саяын бүх баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэр үед шилжүүлсэн мөнгөний баримттай нь АТГ-т байгаа. Наад 13 сая гэдэг чинь зориуд дүнг нь багасгаж олон нийтийн дургүйцлийг төрүүлэх юм хийгээд байгаа юм. Намайг 17 байртай гээд л баахан юм гарсан шдээ. Тэрийг чинь нэг бүрчлэн шалгаад, манай хүүхдүүдийг, эхнэрийг шалгаад, тэр байтугай манай гэр бүлийн бурхан болсон хөгшчүүдийн хөрөнгө лүү хүртэл орсон шдээ. Энэ бол тусгайлан ажиллаж байсан хүмүүсийн, одоо ажиллаж байгаа хүмүүсийн сүлжээгээр хийсэн гүйцэтгэх ажиллагаа л даа. Миний жолоочийн утсыг хүртэл тагнасан явдал ч байгаа. Ийм юмнууд цаад талд нь байгаа.

Тэр 17 байр гэдэг чинь огт худлаа. Хотын төвд миний нэг байр байна. Хүүхдүүд тус бүрдээ нэг байртай. Зуслан дээр бид гурав гурвуулаа нэг нэг байртай. Энэ тухай хангалттай яригдсан. Нийт дүнгээрээ тийм л юм байгаа. Гэтэл байхгүй байр нэмсэн байсан. Огт байргүй газрыг бичсэн байсан. Тэр бурхан болсон хөгшдийн хоёр ч байрыг миний хүүхдүүдийн байр мэтээр нэмж бичээд, тэр бол зүгээр нэг хийсэн ажил биш. Маш нарийн мэдээлэл олж авч байж, дөрөв таван машины зогсоолыг орон сууц гэж бичээд, ингэж тэр 17 гэдэг тоонд хүргэсэн. Тэрний дотор наад худалдаж авсан байрны чинь асуудал шалгагдаад дууссан. Бүх бичиг баримтыг тэр үед Голомт банкаар дамжуулж шилжүүлсэн мөнгөнийх нь шилжүүлэг АТГ-т байгаа. 45 байна уу, 50 орчин байна уу.

-Та одоо түрээсийн байранд байгаа юм уу, өөр байранд байгаа юу?

-Миний хаана байх чамд ямар хамаатай юм бэ.

-Таны дүү гэдгээ тодруулахгүй юу. Цэндийн Батсүх таны жолооч юм уу, өөрийн дүү чинь юм уу?

-Миний жолооч дүү гэж хэлж байна шүү дээ. Миний жолооч биш. Байраа зарчихсан, тэрүүхэндээ хөдөөнөөс орж ирсэн хүн. Тэгээд баригдаж байсан байрыг яг бусдад худалдагдаж байсан үнээр нь авч өгсөн байр.

By updown

One thought on “Ц.Нямдорж: 13 сая гэж зориуд олны дургүйцлийг төрүүлэх юм хийж байна”
  1. Увсынханд үнэн юм ховор тэрдундаа наад зөнөг нямкад бүр ховор шүү итгээд шударга хүн гэж хошгорохоо больцгоо. Эбэд 8 жил хошгоруулагдсан нямкад 30 жил одоо жанхууд хэдэн жил юм бүү мэд!!! Эдгээр хүмүүс л монголыг сүйрүүлж бн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн