Улс төр

Г.Батхүү агсны асуудлаар АН хуралдлаа

АН-ын дэд дарга агсан Г.Батхүү нь өчигдөр (2019.05.17) 15:00 цагаас зохион байгуулагдаж байсан олон улсын хэмжээний хуралд сууж байгаад таалал төгсчээ. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан өчигдөр АН-ын төв байранд тус намын гишүүд, удирдлагууд цугларч, АН-ын дарга С.Эрдэнэ гурван Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийнхний чиглэлийн талаар өнөөдөр АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа товч тайлбар өглөө.

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн, зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй Ажлын хэсэг нам, төрийн нэрт зүтгэлтэн Г.Батхүүгийн ажил явдлыг зохион байгуулах аж.

Мөн АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаагаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өчигдөр шөнийн 01:30 цагаас эхлэн ажилдаа орж АН-ын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа юм байна.

Г.Батхүү нь учир битүүлгээр нас нөгчсөн гэж АН-ынхны зүгээс үзэж байгаа учраас АН-ын дэд дарга Х.Тэмүүжин тэргүүтэй Ажлын хэсэг хууль хяналтын байгууллагатай ажиллахаар болжээ. Тэдний хувьд цоо эрүүл хүн ямар шалтгаанаар амьсгал хураасан нь анхаарал татаж байгаа гэдэг тайлбарыг АН-ын дэд дарга Дэлгэрмаа хэллээ.

Өнөөдөр АН-ын гишүүд, удирдлагууд хуралдаж, тус намын зүгээс Мэдэгдэл гаргахаар болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close