Хүнс, худалдааны төвүүд битүүн буюу нөгөөдрийг дуустал ажиллаад ихэнх нь Шинийн 1-нээс амарна. Тэгвэл баярын өдрүүдээр томоохон худалдааны төвүүд ажиллах юм байна.
Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 27-ноос 10 хоног амраад гуравдугаар сарын 9-нөөс ажиллана. Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” зах шинийн 4-нөөс үүдээ нээнэ.
“Номин”, “Сансар”, “Миний дэлгүүр” зэрэг хүнсний томоохон сүлжээ дэлгүүр шинийн нэгэн, хоёронд зарим салбар нь амрах бол зарим нь богиносгосон цагаар ажиллаад, шинийн гуравнаас ердийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.