Баярын өдрүүдээр иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ялангуяа гэрээ эзэнгүй орхихдоо гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангах, зул хүжээ үл шатах зүйл дээр байрлуулахыг сэрэмжлүүлэв. Ингээд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.
-Гэр, орон сууц, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах,
-Стандартын шаардлага хангасан хэрэглээний цахилгааны утсыг хэрэглэх,
–Цахилгаан тоног төхөөрөмж болон цахилгаан хэрэгслийг залгаатай орхих,
-Шаардлага хангахгүй эвдрэл гэмтэлтэй, холболт үүссэн цахилгааны уртасгагчийг ашиглахгүй байх,
-Цахилгаан хэрэгсэл болон пийшин, зуухны ойр орчимд шатах материал тулган хурааж байрлуулахгүй байх,
-Шатамхай шингэн, шингэрүүлсэн хийгээр ажилладаг ахуйн тоног төхөөрөмжийн аюулгүй зай хэмжээ, техникийн шаардлагын дагуу аюулгүй байдлыг шалгаж, шаардлага хангагдсан нөхцөлд ашиглах,
–Ил задгай үнс нурмаа асгахгүй байх,
–Хараа хяналтгүйгээр бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэр, орон сууц, байшин дотроо цоожилж, орхихгүй байх,
-Зул, хүж, арц асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулжээ.