Оюутолгойн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн материал, танилцуулга УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэхээс өмнө Оюутолгойг эзэмшигчдэд хүргэгдсэн асуудал сүүлийн өдрүүдэд эрчтэй яригдаж байгаа.
Гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Оюутолгойн талд өгсөн гэсэн утгатай мэдээллийг өгсөн. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хөрөнгө оруулагч талын тавьсан хүсэлтийн дагуу улсын нууцад хамаарахгүй асуудлыг хүргүүлсэн гэж тайлбарлаад байгаа.
Тэгвэл Тагнуулын байгууллага Монгол Улсын эрх ашигт хамаарах нууц баримт бичиг задарсан гэх мэдээллийн дагуу шалгах ажлыг эхлүүлсэн талаар news.mn сайт мэдээлжээ. Тус байгууллага Оюутолгой” компанид задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл нь нууцын ямар зэрэглэлд хамаарахыг шалгаж тогтоохоор болжээ.
2 comments
Үхсэн баас,шалгалаа,шалгаж эхэллээ гэдэг үлгэр сонсоод уйдаж гүйцлээ,тэгэж тэгэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд үлгэр дуусдаг,тийм биздээ,шившиг
урвагч лаларыг шалга