Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 15 компанийн дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын гурван шатны шүүхийн шийдвэр гарч, Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон байна.
Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 15 компанийн барилгууд дулаангүй болж иргэд хохирохоор боллоо. Үүний буруутан нь мэдсээр байж хулгай хийдэг барилгын компанийн эздийн хэнэггүй зан, байнга, сонгууль болгоноор солигдож байдаг УБДС компанийн удирдлагууд юм. Өнөөдөртөө л болж байвал дараа нь ямар үр уршиг гарах нь огт хамаагүй гэсэн сэтгэлгээтэй ойрын ашиг харсан бизнесмэнүүд болон хээл хахуульд гаршсан төрийн албаны нөхдийн балгаар Зайсан толгойг тойроод бага газрын их дайн дэгдэж байна.
Зайсанд газартай, эсвэл барилга барих гэсэн, байр авах гэсэн хүмүүс дулааны хангамжаа урьдчилан шийдэж, дулааны шугамын өмчлөгчөөс нь зөвшөөрөл авахгүй бол энэ мэтээр “хулхи” дулаантай болж бизнесийн эрсдэлд орж байгааг анхаарна уу.
Доорх нэр бүхий компаниуд дулаангүй болж байна.
1. Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон
2. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон
3. Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон
4. Голден вилл ХХК
5. Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон
6. Гантулга бор ХХК
7. Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС
8. Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа
9. Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон
10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон
11. Рома инвест ХХК
12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон
13. Жи энд Моторс ХХК /Сайн констракшн/
14. Софт трэйд ХХК
15. Жинхэнэ Уянга ХХК
1 comment
Ингэж бгаал их хэмжээний авилгал авч эргүүлж эрхийг сэргээдэг энэ бол жүжиг энэ бол мөнгөний төлөөх дайн.