Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор импортлогч компаниуд шатахууны үнийг 50-80 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар ШТС-ууд “Аи-76, 80” шатахууныг 1630-1800 төгрөгөөр, “Аи-92, 93” шатахууныг 1785-1860 төгрөгөөр, “Аи-95” шатахуун 2230-2310 төгрөгөөр борлуулж байна.
Харин “Газ” тогтмол 1300 төгрөгийн үнэтэй байна. “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2250-2370 төгрөгийн үнэтэй байна.
Тодотгоход, ОХУ-ын “Роснефть” компани 2019 оны гуравдугаар сард шатахууныг төрлөөс хамаарч тонн тутамдаа 39-50 ам.доллароор нэмсэн бол тавдугаар сард дизель түлшийг тонн тутамд 17 ам.доллар, А-80, Аи-92 автобензинийг тонн тутамд 53 ам. доллароор нэмсэн байна. Энэ нь дотоодод шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлжээ.