Ирак руу аялахгүй байх, тус улсын Америкчууд байнга цуглардаг газар руу явахгүй байх, өөр дээрээ анхаарал татахгүй байхыг Дипломат төлөөлөгчийн газар сануулж байна. Учир нь тус улсад хурцадмал байдал өсөн нэмэгдэж, Нисэх онгоц тээгч “Авраам Линкольн” хөлөг онгоц бүрэлдэхүүнд нь багтсан цохилтын бүлэг ба бөмбөгдөгч онгоцуудын тактикийн бүлгийг Иран руу илгээх АНУ-ын Засаг захиргааны шийдвэртэй холбоотойгоор ийм зөвлөмж өгөх болсон тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Ойрхи Дорнод дахь АНУ-ын хүчнүүд рүү Иран халдаж болзошгүй тухай мэдээллийг авсан тухайгаа АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын төлөөлөгчид өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.