Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Фронтод тулалдан шархдаж явсан Оросын алдартай жүжигчид – updown.mn

Фронтод тулалдан шархдаж явсан Оросын алдартай жүжигчид

Үзэгчид тэднийг кино дэлгэцийн од гэж мэддэг болохоор фронтын тэргүүн эгнээнд явж, окопонд тулалдаж явсан гэж төсөөлөх ч үгүй биз ээ. Олон хүн тэднийг залуу насаа дайнд өнгөрөөж, хүнд шарх авсан гэдгийг мэдэхгүй. Дайны үеэр олсон хүн шарх, сэтгэлийн хөндүүрээсээ болоод тэд зураг авалтын талбай дээр бусад жүжигчдээс ч илүү хүч чармайлт гаргадаг байсан биз ээ.

Ялалтын баярын өдрийн тохиолдуулан киногоороо төдийгүй амьдралаараа үлгэр жишээ болсон эдгээр жүжигчнийг дурсаж байна.

Владимир Заманский: Тэрээр амьдралын зам амаргүй давааг туулжээ. Гэвч тэр ноён нуруугаа хугалалгүй, амьдралын бүхий л шалгуурыг нэр төртэйгөөр даван туулсан байдаг. Дайн эхлэх үед тэр дөнгөж 15 настай байлаа.

Эцэггүй өссөн түүнд 1941 онд уй гашуу тохиож, ээж нь артиллерийн цохилтод амиа алдсан юм. Комиссыг хуурч, насаа нэмсэн тэрбээр Ташкентын холбооны политехникумд элсэж, 1944 онд армид оржээ. Заманский Белоруссын 3-р фронтын сэтлэлтэд оролцож явсан гэдэг.

Хэдийгээр тэр толгойдоо хүнд шарх авсан ч шатаж буй машинаас ухаан алдсан командлагчаа чирч гарган ирсэн байна. 1945 онд Заманский “Чин зориг гаргасны төлөөх” медалиар шагнуулсан байдаг. Дайн дууссаны дараа Зөвлөлтийн армид албаа үргэлжлүүлэн хааж байжээ.

1950 онд хүнд явдал тохиож, командлагчаа зодсон ажиллагаанд оролцсон хэргээр Заманский Цэргийн шүүхээс 9 жилийн хорих ял авчээ. Бусад хоригдлуудын адил тэрбээр Харьковын барилга дээр ажиллаж, Москвагийн их сургуулийг барьж байлаа. 1954 онд түүнийг хугацаанаас нь өмнө суллсан байна.

Үүнийхээ дараа тэрбээр МХАТ студийн сургуулийг төгсөж, театрын тайзнаа тоглож, кино зураг авалтад оролцож эхэлжээ. Тэрбээр 80 гаруй дүр бүтээснээс хамгийн алдартай нь “Мөнхийн дуудлага”, “Эрүүгийн эрэл хайгуулын шинжээч”, “Зам дээрх шалгат”, “Солярис”, “Хоёр ахмад” киноны дүрүүд юм.

ЗХУ-ын Ардын жүжигчин, найруулагч Станислав Ростоцкий:  Түүнийг дайны үеийн 2-р зэргийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг бараг хэн ч мэддэггүй байжээ. Станислав 1942 онд армид татаж, 1943 оноос эхлэн тулаанд оролцож эхэлжээ.

1944 онд Ростоцкий Дубнод хүнд шарх авсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Над дээгүүр танк гарч өнгөрч байлаа. Би найзуудынхаа ачаар л амьд үлдсэн. Учир нь биеийн доод хэсэг окопонд дарагдсан байсан юм. Тийм болохоор хөл, цээжний хэсэг л гэмтсэн. Дараа нь духандаа шарх авсан” гэжээ.

Тулааны талбараас түүнийг фронтын сувилагч Анна Чугунова чирч эмнэлэгт авчирчээ. Энэ бүсгүйд зориулан Ростоцкий хамгийн алдартай кино болох “А зори здесь тихие” киногоо бүтээсэн юм.

Шархадсанаасаа хойш эмнэлэгт удаан хэвтсэн тэрбээр 1944 онд 2-р группын хөгжлийн бэрхшээлтэй гэж гарчээ. Өрөөсөн хөлөө өвдөгнөөсөө доош тайруулсан тэрбээр амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл протез өмсөж, хэчнээн өвдөж байсан ч таяг тулдаггүй байжээ. Идэвхтэй амьдралын хэв маягийг баримталдаг түүнийг олон хүн нэг хөлтэй гэдгийг нь мэддэггүй байсан гэдэг.

Павел Луспекаев: “Цөлийн цагаан нар” кинонд гаалийн ажилтан Верещагины дүр бүтээсэн жүжигчин Павел Луспекаевын жинхэнэ гавьяа зүтгэлийг үзэгчид мэдэхгүй ээ.

1943 онд тэрээр 15 настайдаа фронтод сайн дураараа явж, партизаны тагнуулын группын бүрэлдэхүүнд орж, тулаанд оролцож байсан гэдэг. Гартаа сумны шарх авсны улмаас тохойн үе нь хэдэн хэсэг болж, эмч нар түүний гарыг тайрахаар зэхэж байв.

Харин дайчин эр энэ хагалгааг эрс эсэргүүцэж, гараа авч үлдсэн байна. Гэвч түүний зовлон үүгээр дууссангүй. Бас  нэгэн тулаанд тэр хэдэн цагаар цасан дээр хэвтэхээс өөр аргагүй болж, хөлөө хөлдөөжээ.

Хэдэн жилийн дараа түүний хөлийн судасны хатуурал нь нэмэгдэж, хоёр тавхайг нь хоёуланг нь тайрсан байна. Жүжигчин эр театртаа ажиллах аргагүй болсон ч кинонд үргэлжлүүлэн тоглосоор байлаа. Мэдээж кинонд тоглохын тулд түүнээс асар их хүч тэсвэр тэвчээр шаардаж байсан нь ойлгомжтой.

“Цөлийн цагаан нар” кинонд Луспекаев суга таяггүй, тусгай протезтэйгээр элсэн дундуур туучин явж, асар их өвдөлтийг даван туулсан байна. Энэ бол түүний хамгийн сүүлчийн дүрүүдийн нэг байсан юм. Жүжигчин 1970 онд 42 насандаа зүрхний өвчнөөр нас нөгчсөн юм.

Владимир Гуляев: “Бриллиантан гар” киноны цагдаа Володягийн дүрийг Владимир Гуляев бүтээсэн. Түүнийг 60 орчим тулааны нислэг үйлдсэн бөмбөгдөгч онгоцны нисгэгч байсныг хэнч мэддэггүй.

Дайны эхэн үед 16 настай Гуляев Пермийн агаарын тээврийн газарт слесариар ажилд орж, 1942 онд авиа сургууль төгсөн бөмбөгдөгч онгоцны нисгэгч, удалгүй сөнөөг онгоцны нисгэгч болжээ. 1943 онд тэрээр фронтод очиж, өдөр бүр хэд хэдэн удаа тулааны нислэг үйлдэх болсон байна.

Хэд хэдэн удаа шархадсан хэдий ч эмч нарыг ятгаж, хуурч эргээд л нислэгтээ ордог байжээ. Нэг удаа онгоц нь удирдлагаа алдан ойд унаж, түүнийг хүнд шархтай, ухаангүй байхад нь эмнэлэгт хүргэжээ. Хэдэн сарын турш эмнэлэгт хэвтсэн Гуляевыг 1945 онд комиссоос халж, цэргийн карьерын мөрөөдлөө дуусгахаас өөр аргагүй болжээ.

 

Тэгсэн ч нисгэгч эр жүжигчний мэргэжлээс өөрийгөө олж, кинонд 60 гаруй дүр бүтээснээс хамгйин алдартай нь “Бриллиантан гар”, “Ы ажиллагаа”-ны цагдаа, “Заречная гудамжны хавар” киноны жолооч Юрка нарын дүр юм.

Алексей Смирнов: Инээдмийн киноны алдарт од, “Ы ажиллагаа”-ны бусдын хөдөлмөрийг мөлжигч Федягийн дүрд тоглосон Алексей Смирнов ч дайныг бүхэлд нь туулаад гарсан нэгэн. Тэрбээр цэргийн тагнуулд орж, дайны ар талд нэг бус удаа явж байсан нэгэн юм.

9923 21.09.1966 Слуги Бармалея из кинофильма “Айболит-66” (слева направо): грустный слуга – Фрунзе Мкртчян, веселый слуга – Алексей Смирнов. РИА Новости/РИА Новости

Гэвч тэр энэ оны жилүүдийн тухай дурсамжаа хэнтэй ч хуваалцдаггүй. Учир нь фронтоос авсан шарх нь түүний эрүүл мэнд төдийгүй хувийн аз жаргалыг нь үгүй хийсэн юм. Одер голын дэргэд 1945 оны эхээр болсон тулаан түүнд хүнд цохилт болжээ. Смирнов сумны дэлбэрэлтийн улмаас бэлэг эрхтнээ гэмтээж, эмч нар түүнийг хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг нь анхааруулсан байна. Ингээд түүний комиссоор оруулан цэргээс халжээ.

Фронтоос ирэхэд түүнийг дайнаас өмнө гэрлэх санал тавьсан сүйт бүсгүй нь хүлээж байлаа. Гэвч Смирнов өөрийнхөө оношийг мэдэж байсан тул хайртай бүсгүйнхээ амьдралыг үгүй хийхгүй байхаар шийдэж, үнэн шалтгаанаа нуун түүнээс салсан байна.

Ийнхүү хүнтэй огт ойртон дотносолгүйгээр ганц бие насыг өнгөрөөжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд жүжигчин эр бусдаас хол, нууцлаг байдлаар амьдарч байсан юм. 59 насандаа зүрхний ишемик өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, эмнэлгээс гарсан өдрөө найз Леонид Быковоо өнгөрснийг дуулсан нь том цохилт болжээ. Ингээд Смирнов өөд болсон нөхрөө дурсахаар хундага шарз уучихсан нь өвчтэй зүрх нь дийлээгүй байна.

Эх сурвалж: kulturologia.ru

3 thoughts on “Фронтод тулалдан шархдаж явсан Оросын алдартай жүжигчид

  1. zochin 2019-05-12 10:59 at 10:59

    mundag

    Хариулах
  2. irgen, 2019-05-12 13:31 at 13:31

    aguu hymyys umaa

    Хариулах
  3. Нэргүй 2019-05-13 10:47 at 10:47

    Юрий Никулин бас тулалдаж явсан гэдэг…

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн