Зууны манлай алдарт уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Хүүхдийн урлагийн бага наадам” 5 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэ сарын 5, 6-нд Дундговь аймгийн төвд болсон уг наадамд тус аймгийн 13 сумын 822 хүүхэд оролцсон юм.
Нийт 9 номинацад 35 байр шалгаруулж 600 шагнал гардуулсан уг наадам тус аймгийн төдийгүй улсын хэмжээнд уртын дуу, морин хуурын уламжлалыг дэмжсэн томоохон арга хэмжээ болжээ.
Ирэх зун тус аймагт болох “3000 уртын дуучин, морин хуурчдын их наадам”-ыг угтсан энэхүү наадмыг Дундговь аймаг дахь, алдарт уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраас зохион байгуулсан байна. Зууны манлай, гавъяат уртын дуучин Ж.Дорждагва бол уртын дуу төдийгүй монголын урлагт хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан, үе үеийн урлагийнхны шүтээн болсон алдартан юм.
Хүүхдийн урлагийн бага наадмын зургууд