Яагаад бот хаягууд бидэнд хамаатай гэж?
Учир нь тэд жинхэнэ эх сурвалжуудын дүрд хувирч, хуурамч мэдээллүүдийг өөгшүүлж, үл ойлголцол үүсгэж мэднэ. Тиймээс тэднийг хэрхэн таних талаарх мэдээллийг хүргэж байна.
1. Өдөр бүр маш олон удаа жиргэнэ
Жишээ нь, @DFRLab хаяг өдөрт 72-оос дээш жиргэж түүнийг нь 144 болон түүнээс олон удаа уншсан байна. Энэ бол хуурамч хаяг.
2. Олон хэл
Жиргээг нь олон хэлээр унших боломжтой. Аль ч хэл рүү асуудалгүй хөрвүүлэх боломжтой гэсэн үг.
3. Хурдан хариу
Зурвас бичиж эсвэл асуулт асуух үед тэр даруй таныг дагаж, хүний чадахаас хурдан хариу бичдэг.
4. Дагагчдыг шалга
Зарим хуурамч хаягуудыг мөн хуурамч хаяг, ботууд дагасан байдаг.
5. Шинэ хаягууд
Маш олон ботууд Твиттерт дөнгөж нэгдсэн байдаг. Тиймээс хаяг руу нь ороод харвал тэд юу ч бичээгүй байх, эсвэл нэгдсэн он нь шинэхэн байж мэднэ.
6. Сэжигтэй дагалт (Following), дагагчдын тоо
Хэрэв тун цөөхөн дагагчтай ч маш олон хүн дагадаг бол бот байж болох юм. Эсвэл өөрийн жиргээ цөөн атлаа маш олон хүн дагуулсан байвал сэжигтэйд тооц.
7. Залхуу нэр
Ботуудын нэр тохиолдлоор сонгогдсон үсэг тооны эвлүүлэг л байдаг.
8. Нэг загвартай жиргээнүүд
Ямар ч сэтгэгдэлгүй нэг ижил нийтлэлүүдийг өөр өөр талбараас хуваалцдаг.
9. Нүүр зурагны сонголт нь тун залхуу
Ботуудын нүүр зураг заримдаа зүгээр л дүрс байдаг.
10. Адил зурвас
Асуултаа давтах эсвэл өөрчлөх үед тань адил зурвасаар хариу өгч мэднэ.
11. Зурагнуудыг шалга
Тухайн хаяг дээрх зургийн URL хаягийг хуулж Google-ээс хайгаад үз. Хэрэв олон үр дүн гарч ирвэл бот байж болзошгүй.
Эцэст нь хэлэхэд, Botometer.iuni.iu.edu хаягийг ашиглаад үзээрэй. Энэ сайт таны дагагчдыг хүн эсвэл бот эсэхийг шалгаж, ангилахад тусална.
Эх сурвалж: Todd-finley.com, gogo.mn