Дөрөвдүгээр сарын 9-нд сургуулилалтын нислэгийн үеэр далайд унасан Японы зэвсэгт хүчний F-35 сөнөөгч онгоцэы хар хайрцгийг далайн ёроолоос гаргалаа гэж өчигдөр Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ.
F-35 онгоцны сүүл хэсэг ослын дараахан далайн мандлаас олдсон бол тавдугаар сарын 3-ныг хүртэл бусад хэсгийг далайн ёроолоос гаргаж чадаагүй байв. Онгоцыг эрэн сурвалжлах, далайгаас гаргах ажлыг Япон, АНУ-ын баг хамтран гүйцэтгэж байгаа аж.
Бараг хоёр сарын дараа олсон онгоцны хар хайрцаг маш их гэмтэж, санах ойн хэсэг алга болсон учраас шинжээчид мухардалд оржээ. Онгоцны нисгэгч, 41 настай Акинори Хосоми сураггүй хэвээр байна. 3200 цаг нислэг үйлдсэн туршлагатай нисгэгчийн жолоодож явсан онгоц радарын дэлгэцнээс алга болохынхоо өмнө ямар нэг асуудал гарсан тул даалгавраа биелүүлж чадахгүй болсон гэж радио холбоогоор бусад нисгэгчиддээ мэдэгдэж байжээ.
Ослын дараа тус улсын арми үлдсэн 12 ширхэг F-35 сөнөөгч онгоцоо нисгэлгүй зогсоожээ. Япон Агаарын хүчнийхээ зэвсэг техникийг шинэчлэх ажлын хүрээнд нэг бүр нь 100 сая долларын үнэтэй 140 гаруй F-35 онгоцыг захиалаад байгаа юм. Захиалгат онгоцны эхний хэсгийг Японд угсарсан бол үлдсэн хэсгийг АНУ-ын Lockheed Martin компанийн үйлдвэрээс шууд авахаар болжээ.
Эх сурвалж: CNN