Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагч Хулан энэ сарын 30-нд сургуулийн дотуур байрнаас бие засахаар гараад сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл алга болсон охиныг олжээ.

Охиныг анх сураггүй алга болсон мэдээллийн дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар тухайн өдрийн 21:00 цагаас эхлэн өчигдөр (2019.05.01) 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй юм. Мөн энэ тухай дуудлагыг өчигдөр 22:10 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч шөнийн 00:16 цагаас Рашаант сумын чиглэлд явж, 03:40 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.

Харин алга болсон охиныг өнөөдөр (2019.05.02) 16:00 цагийн орчимд Рашаант сумын Цэнгэл багийн айлд байсныг нь нутгийн иргэн харж, ар гэрийнхэнд нь хэл дуулгажээ.

By updown

One thought on “Сураггүй алга болсон 11 настай охин олдлоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн