Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсоныг өчигдөр (2019.05.01) нууц мэдээлэл задруулсан гэх үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсан байна. Мөн өдрийн орой Их Британийн Олон улсын хөгжлийн сайд Пенни Мордаунт засгийн газрын томилгоогоор Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хүлээн авчээ.
Их Британийн Ерөнхий сайдын ордны мэдээлснээр, Уильямсон нь зарим мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гадаадад цацсан тул Ерөнхий сайд Тереса Мэй түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан аж. Тодруулбал, Тереза Мэйгийн албанаас Их Британийн тавдугаар үеийн хөдөлгөөнт холбоог байгуулахад Хятадын “Хуавэй” корпорацийг оролцохыг дэмжсэн тухай мэдээллийг хэн хэвлэлд цацсаныг илрүүлж, энэ мэдээллийг тараасан хүнийг ямар албан тушаал хашдагаас нь үл хамааран шууд ажлаас нь халах болно гэж мэдэгдэж байсан юм.
Гэвин Уильямсон 2017 оны арваннэгдүгээр сараас Их Британийн Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байсан юм.