Э.Мөнхцэцэг: Охин минь бие засах гэж гараад сураггүй алга болоод хоёр хонож байна

Хөвсгөл Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагч Баттөрийн Хулан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19.06 цагт сургуулийн дотуур байрнаас бие засахаар гараад сураггүй алга болжээ. Охиныг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа юм.

Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Охин тань хэзээ, ямар байдлаар алга болсон юм бэ?

Миний охин Б.Хулан Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд суудаг юм. 5 дугаар ангийн 12 настай хүүхэд. Мягмар гарагийн орой 19.06 цагт хүүхдүүд хоолонд орох үеэр хамт явалгүй бие засахаар гадагшаа гараад алга болоод хоёр хонож байна.

-Охин алга болох үедээ ямар хувцас өмсөж байсан бэ?

Цэнхэр куртик, хар өмд, цагаан пүүзтэй байсан.

-Содон шинж тэмдэг байгаа юу?

Бүсэлхийгээ хүртэл урт үстэй. Тухайн үеийн камерийн бичлэг дээр охин минь үсээ боосон байсан гэсэн. Нүүрэн дээрх содон тэмдэг гэвэл дээд уруулын баруун талд тод хар мэнгэтэй.

-Камерийн бичлэг байгаа юм уу?

Камерийн ойрхон газар л харагдаж байгаа юм. Охин минь сургуулийн хаалгаар гараад л хойд чигтээ явсан байсан. Тэгээд л ямар ч сураггүй алга болчихсон.

-Та охиноо алга болсон талаар хэзээ мэдсэн бэ?

Алга боллоо гэдгийг ердөө 10 минутын дараа л мэдсэн. Охинтойгоо ярих гээд хамаатны хүүхэд рүүгээ залгасан юм. Тэгтэл “бие засах гээд гараад явсан. Би хоолондоо орж байна” гэсэн. Тэгэхээр нь би нойл руу яваад дүүгээ хараад ир гээд явуулсан. Тэгтэл байхгүй байна гэсэн. Ойр орчмоор нь хайгаад ч байхгүй байна гэсэн. Тэгээд аав нь 20.00 цаг өнгөрөөгөөд охиноо хайхаар сум орсон. Дотуур байрны хүүхдүүд болон таньж мэддэг хүмүүс хамтарч хайгаад олоогүй. 21.00 цагт цагдаад мэдэгдсэнээр эрлийн ажиллагаа эхэлсэн.

-Одоо эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юу?

Орон нутгийн иргэд болон цагдаагийн байгууллагаас өдөр шөнөгүй хайж байгаа. Аймгийн Онцгой байдлын газраас авран хайх баг болон аймгийн Хяналтын албанаас хүмүүс ирж хүч нэмэгдэн хайж байна. Охиныг минь олоход туслаач гэж ард түмнээсээ хүсье.

Охиныг минь харсан, үзсэн хүн байвал яаралтай холбоо бариараа гэж гуйя. Утасны дугаар: 98310947 89895765

Х.Соёл

updown.mn

Мэдээний админ

Learn More →

5 thoughts on “Э.Мөнхцэцэг: Охин минь бие засах гэж гараад сураггүй алга болоод хоёр хонож байна

  1. Eene 2019-05-02 12:38 at 12:38

    Ene muu gaj dontonguud hawar ih uvchin hudulj jhn ohidiig hulgailj dur huslee hangaj bh shig yaraltai arga hemjee awaaachee tur zasag d husheer bn buh humuus shinjilgee seon gegeeruuleh uil ajilgaa yu bdgiin huul ia changalj il tod medeelel tawij buh arga hemjee awaach gj helheer bn novsh yumaaa nree

    Хариулах
  2. Сахьяагомбо 2019-05-02 13:11 at 13:11

    Охидуудын эрлэгийг олоод олны нүдэн дээр яргаэлж алмаар байна шүү???

    Хариулах
    1. БУУД 2019-05-02 14:00 at 14:00

      МАШ ЗӨВ. НЭГ ГАЖ ДОНТОНГ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР БУУДАХАД Л ХАНГАТТАЙ

      Хариулах
  3. Golden 2019-05-03 09:18 at 09:18

    ноол нь ямар юм бэ? нүхэн жорлонд уначихсан юм биш биз

    Хариулах
  4. Ариунжаргал 2020-06-12 13:26 at 13:26

    Алуул таарна муусайн юмнуудыг

    Хариулах

Golden-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн