Хоёр хүүхэдтэй явсан автомашин замын хажуу руу онхолджээ

2019-05-01 10:571min1
police

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Ээж мод” гэдэг газар Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозамын хажуу руу автомашин унажээ. Өчигдөр 22:50 цагт дуудлага хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 7 км зам туулан 23:00 цагт очиход машинд явсан зорчигч Б /57 настай, эмэгтэй/, Э /34 настай, эмэгтэй/, С /7 настай, эмэгтэй/, Б /2 настай, эмэгтэй/ нарыг эмнэлэг рүү авч явсан байжээ.

Улаанбаатар хотын харьяат иргэн Э тухайн “Ниссан-Адвин” загварын суудлын автомашиныг жолоодож явжээ. Онцгойгийн алба хаагчид осолдсон автомашиныг босгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2019-05-03 16:49 at 16:49

    мэдээ бичиж бгаа бол зөв мэдээлэл өгч бас сэрэмжлүүлмээр юм!!!! 2 настай хүүхэд нь эрэгтэй М, бас осол эсрэг урсгалаар явж бсан гэрэл шилжүүлээгүй цагаан өнгийн приүс авто машинаас болж болсон юм!!!

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй