2019-05-01 10:301min03

“Хатан хааны ивээл” ОАК-ны багт сахилгын шийтгэл оногдуулахаар болжээ

so kino

БНСУ-ын Өргөн нэвтрүүлгийн хяналтын хороо энэ сарын 29-нд Сөүл хотын Мук Дун-д Өргөн нэвтрүүлгийн хяналтын хурлаа хийж, SBS телевизийн сувгаар гарч буй “Хатан хааны ивээл” олон ангит драмын удирдлагын багт сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ.

Тус драманд Солонгос улсын хааны ордны илчлэх ёсгүй хаалттай нийгмийг эрээ цээргүй үзүүлснээс гадна өнгөрөгч нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдийн 25, 26 дугаар ангид Эзэн хааны шадар туслах эмэгтэйн түлэнхийн шархыг зумлах үзэгдэл ба хатан хааны тушаалаар цэргийн албан хаагчаа саваадах болон хэрцгийгээр эрүүдэн шүүх хэсэг, 9-ний өдрийн 30 дугаар ангид Хатан хаан тоть шувууны сүүлийг галдан шатаан нисгэж буй зэрэг хэсгийг 15-аас дээш насныхан үзэх ангилалд багтаан үзүүлсэн бөгөөд тус ангиудыг 6, 13-ны өдрийн “Өсвөр насны хүүхдүүдийн нэвтрүүлгийн цаг”-аар давтан гаргасан гэж буруутгажээ.

“Хатан хааны ивээл” драмыг хамгийн ихээр буруутгаж байгаа хэсэг нь тус драмын 50 дугаар ангид үзүүлсэн жирэмсэн эмэгтэйг хүчирхийлэхээр завдсан хэсэг аж. Үүгээр хүний ёсноос гажууд үйлдлийг сурталчилсан хэмээн буруутгаж тус улсын “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 33.6-д заасан журмыг зөрчсөн гэж үзэн залруулахыг шаардсан байна.

Мөн эрүүдэн шүүх болон гэрийн тэжээвэр амьтдыг тамлан зовоох дүр зураг үзүүлсэн 25, 26, 30 дугаар ангиудад тус бүрд нь анхааруулах сахилгын шийтгэл оногдуулсан ба арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд уг драмыг хаах хүртэл арга хэмжээ авах ажээ.