ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хөлөндөө гэмтэл авч БНСУ-ыг зорьсон тухай мэдээг өчигдөр (2019.04.26) хэвлэлүүд болон цахим сүлжээний дээ өр хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээнийхэн тараав.

Олон нийтийн сүлжээнийхэн Л.Оюун-Эрдэнийн талаар эрүүл мэнд нь муудахаар Монгол эмнэлэг, монгол эмч нараас дөлөөд олон зуун мянган доллар өвөртлөөд харийг зорьдог дарга нарын нэг болж. Монголд эмчилж болохгүй өвчин тусаа юу хэмээн шүүжилж байна.

Мөн ард түмнийхээ төлөө тууштай тэмцэж, МАНАН бүлэглэлийг нураахаар зөв ажиллаж байгаа хүнийг санаатай хордуулж, алахыг завджээ гэсэн мэдээ ч харагдаж байна.

Өнөөдрөөс мэдээллийн сайтууд Л.Оюун-Эрдэнийг Солонгос руу эмчилгээнд явсан нь үнэн. Хийж буй ажил алба, хөдөлмөр зүтгэлээрээ төрдөө болон түмэн олондоо үнэлэгдээд нэр хүндтэй байгаа төрийн түшээ хордлого авчээ. Төрийн ордон доторхи хүмүүсийн дам яриагаар хордуулсан байж болзошгүй хэмээн  мэдээлсэн байх юм.

Мөн мэдээнд “Сант Марал” төвөөс танилцуулсан судалгаагаар тэр рейтинг өндөртэй гурван улстөрчийн нэг болсон талаар ч дурдаад авчээ.

2020 оны сонгууль хаяанд ирсэн. Ийм үеэр улстөрчид хэвлэл мэдээллийг ашиглан өөрсдийн рейтингийг өсгөх башир арга хэрэглэх нь элбэг. Л.Оюун-Эрдэнийг даган гарсан энэ мэдээлэл түүний рейтингээ өсгөх арга ч байж болох юм.

Нөгөө талаар тэр үнэхээр хордсон, түүнийг хэн нэгэн хордуулсан бол нөхөр Л.Оюун-Эрдэнэ хордлого авахынхаа өмнө хаана хэнтэй уулзаж, ямар хоол идсэн гэх мэт хэргийг шалгадаг газар бас бий. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ийм хяналт шалгалт хийх эрхтэй байгууллагад албан ёсоор хандсан уу гэдэг асуудал ч сөхөгдөх нь тодорхой.

By updown

3 thoughts on “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хордов уу, пиардав уу?”
  1. nogoo mongoloo geed bsn setgel yaasn ene zergiin hulnii gemtel ch yum uu hordlogo ch bsn manai emch nart bol yu ch bishl dee Bas l hudlaa hun yumaaa

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн