Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар архидан согтуурч, нэгнээ хэвтэрт ортол зоджээ

2019-04-24 11:201min0
03

Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар архидан согтуурч нэгнийгээ хэвтэрт ортол зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулжээ.  Орой 19:00 цаг өнгөрч ажлын цаг дууссан хойно хамт архи ууж, ажилтан Д гэх залуу хүнд бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. 

Бэртсэн иргэнд эмч нар яаралтай мэс засал хийсэн ч биеийн байдал нь дорвитой дээрдээгүй.

Тэдний архи уусан, зодооны хэрэг камерт ч бичдэн үлджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй