Нийслэл

Сургуулийн нээлтэд 4400 гаруй хүн оролцлоо

Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр (2019.04.24) эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын удирдлагууд оролцсон юм.

093AA818-4ECE-4424-AFF6-5DD13ACEFE55-1024x683-1024x683 Сургуулийн нээлтэд 4400 гаруй хүн оролцлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэлж байна. Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн иж бүрэн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна” гэлээ.

E1862DDE-879D-466B-A223-F2D8B7B55C3C-1024x683-1024x683 Сургуулийн нээлтэд 4400 гаруй хүн оролцлоо

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчдад “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор 116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

808F700A-D37A-4A73-94DA-5EBE26D14B17-1024x576-1024x576 Сургуулийн нээлтэд 4400 гаруй хүн оролцлоо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close