Монгол дахь Японы ЭСЯ визийн мэдүүлгийг маргааш 10.30 цагт хүлээн авна

2019-04-24 11:371min0
ESY

Нийслэлийн хэмжээнд 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Онцгой Байдлын Ерөнхий газраас газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх загварчилсан сургуулилалтыг зохион байгуулж эхэллээ.

Сургуулилалттай холбогдуулан 25-ны Пүрэв гарагийн өглөө 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын зам тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох Хотын даргын захирамж гарсан.

Иймд маргааш буюу 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гарагт Монгол дахь Японы ЭСЯ виз мэдүүлэх болон ерөнхий үйлчилгээ үзүүлж эхлэх цагийг 10:30 болгон өөрчилсөн тухайгаа мэдэгдлээ.

Иргэд, үйлчлүүлэгчдийг нөхцөл байдлыг ойлгон цагаа тохируулж ирэхийг зөвлөв.

Эх сурвалж: Монгол дахь Японы ЭСЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй