Төрийн ордны иргэний танхимд өнөөдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зарим иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулж байна.

Тэрбээр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаруй болж байна” гэв.

By updown

One thought on ““Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна””
  1. Нямдорж хамгийн адгийн новш. Энэ. олон жил энэ суудалд сууж л байсан. Юу хийж байсан мануухай вэ. Өнөөдөр нойрноосоо сэрж байх шиг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн