Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2019.03.25/ гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын холбогдох албан тушаалтнууд оролцож байна.
АТГ нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна. Үүнээс зөрчил гаргасан хоёр албан тушаалтны цалинг бууруулах шийтгэл ногдуулжээ.
Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн захирлын цалинг хоёр сарын хугацаатай бууруулах, нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын цалинг 1 сарын хугацаатай бууруулах зэрэг арга хэмжээ авчээ. Мэдээлэл өгсний дараа тэд хэвлэлийнхний асуултад өгсөн хариуг тоймлон хүргэе.
-ЖДҮ зээл авах 4 гишүүнд хэрэг үүсгээд эрүүгийн хэргээр яллагдагчаар татсан. Энэ хэрэг мөрдөн шалгах хэсэгт явж байгаа.
-Эрдэнэтийн 49 хувьтай Монгол банк Золжаргал холлбогдож байсан Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Золжаргалыг нийт гурван асуудлаар шалгаж байна.
Банкнаас бага хүүтэй зээл олгосон асуудлаар Австрали руу их хэмжээний мөнгө гаргасан хэргээр шалгагдаж байна. Австрали руу Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ явуулсан. Банканд зээл олгосон асуудал одоо шалгагдаж байна. Мөн 2018 зургадугаар сард хууль бус зээл олгосон.
-Шүүгч нарын тухайд, зарим нэр бүхий шүүх нарыг шалгуулахаар болсон. Зарим шүүгч нар өөрсдөө шалгуулах хүслэтээ өгсөн. Тэндий шалгаж эхэлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 8 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөх талаар санал хүсэлт ирсэн.
Д.Дорлигжавтай холбоотой асуудалд мөрдөн шалгалт үргэлжилж байна.