[starbox]
МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэх боломжгүйд хүрвэл Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууны нэрийг дэвшүүлэхээр ярьж байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэв. Энэ талаар Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Таныг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэж мэдээллээ. Энэ тухай Танаас лавлах гэсэн юм?
-МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал ирсэн. Гэхдээ энэ яриа эцэслэн шийдэгдээгүй байгаа. Ийм асуудалд бодож байж хариу өгөх ёстой.
-Намууд СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлэх хугацаа дөхөөд байдаг. Таны хариу хэзээ гарах бол?
-Би өөрөө МАН-ын гишүүн хүн шүү дээ. Намын зүгээс энэ асуудалд яаж хандахыг би харах ёстой. Ер нь би залуудаа ч, нас явсан хойноо ч албан тушаал горьдож, тийш зүтгэж байгаагүй. Ийм зүйлд дургүй. Гэхдээ анхаарах ёстой хэдэн асуудал байна. Өнөөдөр улс орны эрх ашиг, гадаад бодлогын хувьд ч бодууштай, санаа зовоосон зүйлүүд үүсч байна. Би сүүлийн үед хэд хэдэн телевизэд ярилцлага өгөхдөө энэ асуудлуудад нэлээн шүүмжлэлтэй хандсан байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчид нэр дэвших тухайд аль аль талыг нь бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байна.
-Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзахгүй гэж ойлгож болох уу?
-Асуудал шийдэгдээгүй байна, ямар ч шийдвэр гарч болно.
-Та одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?
-Нэг төсөл дээр ажиллаж байсан. Төслийн ажил дуусаад одоо гэртээ сууж байна.
6 comments
Ганбаатарыг ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа өмнөөс дэвшүүлэхгүй. Энэ хүнийг дэвшүүлсэнээс зүгээр дэвшүүлээгүйтэй адил биз лээ.
Demjine shuu ene huniig
Энхбаярыг айлгасан хэвээр байгаа юм байна, тэгээд Л.Эрдэнэчулууныг санал хуваагчаар дэвшуулээд оороо чимээгуй бай гэсэн уурэг огч дээ.
Ta devshech.ta chadna.onoogin niigemd mash heregtei bna
Сэтгэцийн өвчтэй, хормрйн донтой хүн өөрөө ичдэггүй ээ. Аав нь хивс хулгайлсан, өөрөө Солонгосын элчинд гөзар зарсан, юнеско д санал өгөхдөө эх орноосоо урвасан эрүүгийн хэрэг үйлдсэн гээд олон юм нь гарч ирнэ дээ хөөрхий.
МАХН монгол орны сайн сайхны төлөө зүтгэх сэтгэлгүй зүгээр л өс хонзон хөөцөлдсөн хэсэг хүмүүс болж хувирчээ.